Алимтай гурвалжин Apple turnover

Хуучирсан мэдээ: 2012.07.01-нд нийтлэгдсэн

Алимтай гурвалжин Apple turnover

Орц: 12 порц
  • 4 ш дунд зэргийн алим, арилгаад жижиглэн хэрчсэн (granny smith сортын алим)
  • 2 амны халбага сахар
  • 2 амттаны халбага нимбэг эсвэл жүржийн үрсэн хальс (lemon/orange peel)
  • 1/4-1/3 стакан сахар
  • 1 амттаны халбага ваниллины охь
  • 1 амны халбага эрдэнэшишийн цардуул
  • 1 амттаны халбага синнамон
  •  Тал хайрцаг нимгэлэн илдсэн гурил (phyllo sheets)
  • 65 гр масло, хайлуулсан
  • нунтаг сахар, чимэглэхэд
Бэлтгэх нь:

Дунд зэргийн саванд алим, сахар, ваниллин, жүрж/ нимбэгний үрсэн хальс, синнамон, цардуулаа холин зөөлөн гал дээр тавиж буцалгана. Бэлдмэлийг өтгөрч эхэлтэл 5 минут чанана.

Алимны бэлдмэлээ гал дээрээс аваад хөргөнө. Маслоо хайлуулна. Нимгэлэн илдсэн гурилдаа багс ашиглан хайлуулсан маслоо түрхэнэ. Нимгэлэн илдсэн гурилаа голоор нь уртааш нь нэг нугална. Хүсвэл дахиж масло түрхэнэ.

Нугалж бэлтгэсэн гурилнаахаа нэг үзүүрт 1 1/2 амны халбага шанз тавина. Гурвалжилж нугалаад гадуур нь дахин масло түрхэнэ. Ингэж бэлтгэсэн гурвалжингуудаа тавцан дээр байрлуулна.

Зуухаа 190 градуст халаана. Тавцангаа зуухандаа хийгээд шаргалтаж болтол нь 15 минут шарна. Гурвалжингуудаа хөргөөд нунтаг сахар цацаж чимэглээд сервислэнэ.

http://gal-togoond.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж