Амазон шинэ таблетаа удахгүй гаргана

Хуучирсан мэдээ: 2012.07.01-нд нийтлэгдсэн

Амазон шинэ таблетаа удахгүй гаргана

Амазон 7 инчийн дэлгэцтэй Coyote болон 10 инчийн дэлгэцтэй Hollywood  хэмээх хоёр шинэ Kindle Fire таблетаа долдугаар сарын эхээр худалдаанд гаргахаар бэлдээд байна.

Энэ таблетын гол өрсөлдөгч нь Google-ын 199 ам6долларын үнэтэй Nexus 7 таблет юм.

Амазоны Coyote таблет нь dual-core процессортой байх бөгөөд, Hollywood таблет нь илүү хүчирхэг quad-core процессортой байх гэнэ.

Google-ийн Nexus 7 таблет нь Андройдын дараагийн үе болох Jelly Bean хэмээх утасны үйлдлийн систем дээр ажилладаг ба Google компани нь хэрэглэгчдийг Kindle Fire-ийн Amazon store-оос холдуулж Google Play store руу чиглүүлнэ хэмээн найдаж байгаа гэнэ.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж