
Farrell Charlie Day нар "Horrible Bosses" хэмээх нэгэн инээдмийн кинонд
хамтдаа тоглох аж.
Энэхүү кино нь ажлын карьертаа санаа зовж, бэрхшээлд орсон сайн
найзуудын тухай өгүүлэх аж.
Jason Bateman ажилдаа дуртай, хичээж ажиллавал хэзээ нэгэн цагт шагнал
урамшуулал авч, тушаал дэвшинэ гэдэгтээ итгэдэг жирийн нэг залуу. Гэвч
тэрбээр тэтгэвэртээ гарах цаг нь дөхөхөд цөхрөнгөө барж, хамаг итгэл
найдвар нь үгүй болно.
Charlie Day үргэлж буруу газар, буруу цагтаа байдаг азгүй залуугийн дүрд
тоглох ба хэдийгээр азгүй ч тэрбээр ажилдаа сайн, байгаа амьдралдаа
сэтгэл хангалуун нэгэн. Харин түүний дарга гэнэт нас барснаар бүх зүйл
нь орвонгоороо эргэнэ.
Харин Aniston and Farrell хоёр даргын дүрд тоглох аж. Нэг нь дур булаам
боловч түрэмгий зантай харин нөгөөх нь зальжин этгээд.
Ингээд энэхүү киноны үйл явдал ажилдаа амжилт гаргаж, албан тушаал
ахихын төлөөх тэмцэлээр өрнөх ба бүтэлгүй, гутранги, зальжин, түрэмгий
дөрвөн найзын хөгжилтэй адал явдлаар дүүрэн байх гэнэ.
“New Line Cinema”-гийн бүтээл энэхүү инээдмийн кино хэзээ нээлтээ хийх
нь одоогоор тодорхойгүй байна.
Н.Наран