Ж.Бат-Эрдэнэ түрүүлж, Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэв

Хуучирсан мэдээ: 2012.06.30-нд нийтлэгдсэн

Ж.Бат-Эрдэнэ түрүүлж, Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэв

Ардын хувьсгалын 91 жилийн баяр наадмын өмнөх сүүлийн барилдаан буюу бөхчүүдийн наадмыг бэлтгэлийг шалгасан сорилго барилдаан өнөөдөр боллоо.

МҮБХ-ноос жил бүр үндэсний их баяр наадмын өмнө зохион байгуулдаг “Наадмын сорилго” барилдааныг “Практикал даатгал” компани МҮБХ-той хамтран зохион байгуулсан юм. Улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Амгаланбаатар, Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, улсын харцага Л.Пүрэвжав, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Э.Батбаатар, улсын начин Ж.Отгонбаяр, Б.Чинзориг, Б.Насандэлгэр нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 208 бөх зодоглосон сорилгод Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээ, “Алтай констракшн” компанийн бө,х улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ түрүүлж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таванхан” дэвжээ, “Ноёд” группийн бөх, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Хантайшир” дэвжээ, “Туушин” компанийн бөх, улсын гарьд Н.Ганбаатар, Увс аймгийн Давст сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх, аймгийн арслан П.Бүрэнтөгс нар шалгарчээ.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж