Канад байгалийн хий олборлох хэлэлцээр хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.06.30-нд нийтлэгдсэн

Канад байгалийн хий олборлох хэлэлцээр хийлээ

Малайзын Засгийн газар Канадын байгалийн хий олборлогч “Progress Energy Resources” компанитай 5.5 тэрбум ам.доллар буюу 3.4 тэрбум еврогийн  гэрээ хийжээ. Тус улсын Засгийн газрын албаныхны мэдээлж байгаагаар дээрх хэлэлцээр нь Канадын хийн түлшний нөөцийг тодорхой хэмжээгээр  өөрийн улсад нийлүүлэх боломжийг бүрдүүлж өгч байгаа гэнэ. Канадын “Progress Energy Resources” компанийн санхүүгийн төлөөлөгч  Майкл Гальбертийн мэдээлснээр Малайз улстай хийж буй дээрх  хэлэлцээр  тус компани өөрийн  зах зээлээ өргөтгөх бас нэгэн боломж хэмээн үзэж байгаа ажээ. Харин Малайзын Засгийн газрын төлөөлөгч Anuar Ahmad “Дээрх гэрээ нь Канадын байгалийн хийн арвин нөөцийг дэлхийн зах зээл дээр гаргах боломжийг бүрдүүлж байгаа” хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж