Үндсэн хуулийн цэцийн 20 жилийн ой тохионо

Хуучирсан мэдээ: 2012.06.30-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн цэцийн 20 жилийн ой тохионо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 20 жилийн ой маргааш тохионо.
 
20 жилийн тэртээ Улсын Бага хурал Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг баталж,  гишүүдийг долдугаар сарын 1-нд томилж байжээ. Ийнхүү Монгол Улс үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавьж, хууль тогтоомжийг чандлан сахиулах, магадлан шийдвэрлэх бүрэн эрхт шүүхтэй болсон байна.  Ойн өдрөө тохиолдуулан Үндсэн хуулийн цэц өөрийн байрандаа Төрийн далбаагаа мандуулж, хүндэтгэл үзүүлдэг юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж