Энэ цаг үеийн гайхамшигт дуучдын нэг Адель бие давхар болжээ. Тэрбээр найз залуу Simon Konecki-тай гэрлэхээр шийдсэн бололтой анхны хүүхдээ тээж байна.
Адель энэ тухайгаа баасан гаригт өөрийн албан ёсны вэб сайтад “Саймон бид хоёр хүүхэдтэй болсноо мэдээд маш их баярласан. Сэтгэл хөдөлж байна” хэмээн бичжээ. Британийн+ нэрт дуучин Адель 2009 оны “Грэмийн наадмаас Шилдэг Залуу уран бүтээлч” болон “Шилдэг эмэгтэй поп гоцлол” номинацийн шагналын эзэн болж байсан билээ. Түүний “21” нэртэй цомог нь Английн хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийж, уран бүтээлийн хувьд дэлхийд танигдсан залуу од болж чадсан юм. TMZ-д мэдээлснээр 24 настай дуучин бүсгүй найз залуу Simon Konecki-гоос хэсэг хугацаанд салсан ч өнгөрсөн нэгдүгээр сараас хойш тэд улам бие биедээ дотноссон гэдэг.