Хосни Мубаракийг шүүхээс ял сонссоны дараа Египетийн Ерөнхийлөгчийн сонгуульд Лалын ахан дүүс хөдөлгөөнөөс нэр дэвшсэн Мухаммед Мурси ялалт байгуулсныг Египетийн сонгуулийн хороо мэдээлсэн билээ. Өчигдөр буюу бямба гаригт шинэ Ерөнхийлөгч Кайр хотын Тархирын талбайд хуран цугласан олон мянган ард түмнийхээ өмнө Ерөнхийлөгчийн тангарагаа өргөсөн байна. Шинэ Ерөнхийлөгч тус улсын Цэргийн дээд зөвлөлийн дүрэм журмын дагуу тангараг өргөж, улс төрийн үйл хэргээ эхлээд байна. Египетийн шинэ Ерөнхийлөгч Мухаммед Мурси тангараг өргөх үеэрээ “Ямар нэг улс төрийн хүчин, ялангуяа Лалын шашинтны холбооны үзэл баримтлалыг энэ тэргүүнд тавилгүйгээр улс төрийн үйл хэргээ Египетийн нийт ард түмний эрх ашгийн төлөө зориулах болно хэмээжээ. Египетийн Засгийн газрын албаныхны мэдээлж байгаагаар шинэ Ерөнхийлөгч Мухаммед Мурси бямба гаригт орон нутгийн цагаар 11 цагт Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн байна.
Э.АНХТУЯА