МАН-аас
дөнгөж сая санал тооллогын явцыг будлиантай болсон хэмээн мэдээлэл
хийлээ. МАН-ын зүгээс “Сонгууль будлиантай болсон гэж үзэж байна.
Тойргийн хэсгийн хороод дээр автомат машинд хурууны хээгээр иргэдийн
саналыг авах гэж өндөр шаардлага тавьж байсан ч автомат машины толгой
гацсан зөрчил, гомдол одоо ч ирсээр байна. Саналын тоо хаашаа ч юм алга
болоод байна” хэмээн мэдэгдлээ. МАН-аас нэр дэвшигч Ч.Ганхуяг хэвлэлийн
бага хурлын үеэр буруу тэмдэглэгээтэй саналын хуудсыг харуулж, “Буруу
тэмдэглэгээтэй санал хуудас бүхнийг санал тоолох машин уншаад, тоолоод
байна. Жишээлбэл, нэг хүнийг сонгох хэрэгтэй байсан тойрогт гурван хүний
нэр дугуйлсан саналын хуудсыг машин тоолсон зөрчил гарсан” гэж хэлсэн
юм. Тиймээс тус намынхан саналын хуудсыг дахин гараар тоолохыг хүсч
байгаа ажээ.

У.БОЛОР