Германы эдийн засаг сайжирсан гэв

Хуучирсан мэдээ: 2012.06.30-нд нийтлэгдсэн

Германы эдийн засаг сайжирсан гэв

Евро бүсийн орнуудад нүүрлээд буй эдийн засгийн хямралыг “Үүлэн цаагуурх нар гийх аядаж байна” хэмээн “Bloomberg”-ээс мэдээлжээ. Евро бүсийн томоохон орон болох ХБНГУ-ын эдийн засаг энэ оны эхний улиралд өмнөх улирлаас 0.5  хувиар тэлжээ. Үүнд тус улсын ажилгүйдлийн түвшин буурч, мөнгөний эргэлт бага хэмжээгээр ч болов нэмэгдсэн нь нөлөөлсөн гэнэ. Евро бүсийн орнуудын ажилгүйдлийн түвшин сүүлийн саруудад 11 хувьтай байгаа талаар судалгааг Европын холбооноос гаргажээ. Бүс нутгийн орнуудаас авч үзвэл, Испани улсад ажилгүйдлийн үзүүлэлт тайлант хугацаанд хамгийн өндөр буюу 24.3 хувь, Грек улсад 21.7 хувь, Португаль улсад 15.2 хувь, Итали улсад 10.2 хувьтай тус тус тэнцэж буй юм байна.

Ийнхүү 17 орныг өөртөө нэгтгэсэн Евро бүсийн орнуудын эдийн засгийн хөшүүргэ болсон ХБНГУ-ын эдийн засгийн өсөлт бусад орнуудыгаа бодвол сайжирч байгаагаас гадна сайн нөлөөллөө тараах учиртай гэнэ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж