Иргэний нийгмийн байгууллагууд буюу “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний ажиглагчид сонгуульд санал өгөх явц болон санал тоолох явцад хийсэн ажиглалтын дүнгээ боловсруулсаар байна. Тойргийн хэсгийн хороод тус бүрийн мэдээллийг хүлээн авч, боловсруулж буй бөгөөд дүн хэзээ гарах тухай тодруулахад “Аль болох удаалгүй нэгдсэн дүнг гаргахаар ажиллаж байна” хэмээн “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний ажиглагч хариуллаа.
Энэхүү сүлжээнд “Глоб интернэшнл” ТББ, “Нээлттэй нийгэм форум”, Сонгогчдын боловсрол төв, “Мидас” ТББ, Хүний эрх хөгжил төв, “Филантропи” хөгжлийн төлөө төв, Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд клуб багтдаг байна. Харин сонгуулийн санал авах ажиллагаанд гадаадын 60 гаруй ажиглагч хяналт тавин ажиллажээ.
У.БОЛОР