NeuroFocus компанийн судалгаанаас үзэхэд, богино реклам нь урттайгаа адил үр дүнтэй байдаг тухай MrWeb портал мэдээлж байна.
Судалгааг CBS теле сувгийн захиалгаар хийсэн бөгөөд реклам үзэж байгаа хүний тархины идэвхижилтийг ажиглах дээр тулгуурлан явуулжээ.
Сэтгэх үйл явцын 99 хувь нь ухамсаргүйгээр хийгддэг учраас тархины идэвхижилтийн судалгаа нь санал асуулга болон сонгомол бүлэгтэй ажиллахаас (фокус групп) илүүтэй рекламын нөлөөллийг ойлгоход дөхөм болдог гэсэн үзлийг NeuroFocus-ын эрдэмтэд баримталдаг юм. Ингэснээр чухам аль кадрууд тухайн хүнд илүү нөлөөлж байгааг тогтоож болдог гэж Mashable сайт мэдээлжээ.
Эрдэмтдийн мэдээгээр, хүний тархи үзлэгийн хамгийн эхний шатанд л үйл явдлыг урьдчилан тааж, гүйцээн ойлгох чадвартай байдаг байна. Ингэснээр 30 секундын рекламыг нөлөөлөх чадварыг нь бууруулалгүйгээр хоёр дахин багасгаж болох юм.
Компанийн судалгаанд тулгуурлан зөвхөн гол хэсгээс өөр юу ч байхгүй реклам хийх боломжтой болно гэж NeuroFocus-ын захирал үзэж байна.
CBS-ийн төлөөлөгч харин богинохон атлаа үр дүнтэй реклам бүтээх нь теле сувгийн хувьд телевиз, интернет, хөдөлгөөнт үйлчилгээ зэрэг янз бүрийн суурь технологийг нэгтгэх боломжийг олгоно гэж ярьж байгаа юм. Тэрээр мөн үүнд рекламын дэлгэцүүдийг багтааж байгаа нь богино реклам чухам энэ тээгчид илүү тохирдогтой холбоотой билээ.
NeuroFocus компани нейромаркетинг буюу нейро шинжлэх ухааны аргаар хүний хэрэглээний төлвийг судалдаг маркетингийн салбарт мэргэшсэн байгууллага юм.
Саяхан мөн COG Research компанийн нэгэн судалгаа нийтэд ил болсон билээ. Энэ судалгаагаар, ТВ үзэж байхдаа нэгэн зэрэг контент бүхий өөр цахилгаан төхөөрөмж (ноутбук, смартфон, таблет г.м) ашигладаг хүмүүсийн 81 хувь нь сурталчилгааны хэсгийн үеэр сувгаа сольдоггүй нь тогтоогджээ.
Эх сурвалж: MrWeb