Уулзалт ярилцлага болж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Уулзалт ярилцлага болж байна

“Бүх нийтийн боловсролын хяналт үнэлгээний 2010 оны дэлхийг тайлан”-г танилцуулах уулзалт, ярилцлага өнөөдөр Боловсрол соёл, шинжлэх ухааны яаманд 9.00 цагт эхэллээ. Энэ хүү арга хэмжээнд БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, сайдын зөвлөх С.Төмөр-Очир, ЮНИСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Далайжаргал, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Рана Фловерс нарын 50 орчим төлөөлөгч санал бодлоо солилцож байна. Бүх нийтийн боловсролын зорилтыг хэрэгжүүлэхэд улсын төсвийн санхүүжилт хүрэлцэхгүй байгаа бөгөөд энэ онд 20.0 тэрбум төгрөг нэмэлт шаардлагатай байгаа аж. Энэхүү дутагдаж байгаа эх үүсвэрийг нөхөж санхүүжүүлэхэд  гадаадын хандивлагч орнуудын  буцалтгүй тусламж, зээлийн хүрээнд тодорхой зорилтод санхүүжилтийг хийж байгаа юм байна. Түүнчлэн  Дэлхийн банкны буцалтгүй тусламжийн хүрээнд “Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачлагын түншлэл” хөтөлбөрөөр 2007 оноос эхлэн боловсролын салбарт 20.7 сая долларыг зарцуулжээ. Харин энэ онд 1,3 сая ам долларыг зарцуулахаар төлөвлөөд байгаа аж.
Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж