Хятадад хүчтэй газар хөдлөлт болжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.30-нд нийтлэгдсэн

Хятадад хүчтэй газар хөдлөлт болжээ

Хятадын баруун хилийн орчимд бямба гаригт 6.6 магнитутын хүчтэй газар  хөдлөлт болсны улмаас ихэнхи барилга байшинд доргилт мэдрэгдэж, цахилгаан эрчим хүч тасалдсан байна. Газар хөдлөлтийн улмаас 17 хүн шархаджээ. АНУ-ын Газар зүйн судалгааны төвөөс мэдээлж байгаагаар уг газар хөдлөлт нь Хятадын баруун хойд хэсэгт орших  Хятадын бүрэлдэхүүн хэсэгт багтдаг Шинжьян – Уйгарын өөртөө засах мужид  болсон аж. Шинжьяны албаныхны мэдээлж байгаагаар одоогийн байдлаар амиа алдсан хүн байхгүй гэнэ. Харин Хятадын “Синьхуа” агентлаг “Хохирогчдын ихэнхи нь жуулчид байсан бөгөөд газар хөдлөлтийн голомттой ойролцоо  байсан оршин суугчид газар хөдлөлтийн улмаас орон гэрээ орхиход хүрсэн байна” хэмээн мэдээлжээ. Газар хөдлөлтийн голомт нь  Шинжьяны Өрөмч хотоос 300 км-ийн зайтай оршиж байгаа бөгөөд одоогийн байдлаар хохирлын хэмжээг нэгтгэн гаргаагүй байгаа аж.  Шинжьяны Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх төвийн мэдээлж байгаагаар бол газар хөдлөлтийн чичирхийллийн хэмжээ Өрөмч хотод хүчтэй мэдрэгдсэн байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж