Тавантолгойн хувьцаа худалдах хугацаа дуусна

Хуучирсан мэдээ: 2012.06.30-нд нийтлэгдсэн

Тавантолгойн хувьцаа худалдах хугацаа дуусна

"Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн хувьцааг аж ахуйн нэгжүүдэд худалдах ажил өнөөдөр дуусгавар болох юм байна.

Засгийн газрын 201 дүгээр тотоолоор худалдан авах хувьцааны төлбөрийг 2012 оны долдугаар сарын 1-нээс өмнө төлсөн аж ахуйн нэгжүүдэд худалдахаар заасан байгаа.  Худалдан авах хувьцааны дээд хэмжээ 36 мянга 240 ширхэг байх бөгөөд худалдах нэгж хувьцааны үнэ 933 төгрөг болох юм.

Сануулахад, хувьцааг 2010 оны зургадугаар сарын 30-ны өдөр буюу өмнө байгуулагдсан, мөн өдрөөс өмнө болон хойших хугацаанд аль нэг төрлийн татвар төлсөн, үндэсний аж ахуйн нэгжүүд авах эрхтэй юм байна. Хувьцаа худалдан авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд худалдан авах хувьцаанд ногдох үнийн төлбөрийг шилжүүлэхдээ төлбөр хүлээн авагч банк “ҮЦТТТХТ”, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” дансны дугаар 3603005, гүйлгээний утга “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны үнэ гэж шилжүүлэх аж. Уг дансанд төлбөрийг байршуулсны дараа хувьцааг худалдан авах эрх нээгдэх юм.

Харин хувьцаагаа захиалсан боловч, хувьцаа худалдан авах төлбөрөө өнөөдөр амжиж хийгээгүй тохиолдолд захиалга хүчингүй болох аж. Иймд өнөөдөр аймаг, орон нутгийн татварын албад өнөөдөр орой 21.00 цаг хүртэл ажиллахаар болжээ. Тиймээс татвар төлөгч та бүхэн өөрийн татвар төлөгчийн бүртгэлээр харъяалагдах татварын албанд хандаж хувьцаа худалдан авах захиалгаа яаралтай өгөхийг Татварын ерөнхий газраас сануулж байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж