Ус зайлуулах шугамын ажлыг эхлүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Ус зайлуулах шугамын ажлыг эхлүүлэв

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1, 21 дүгээр хороолол, БЗД-ийн 13 дугаар хороололд авто замын ус зайлуулах шугамыг сэргээн засварлах ажил эхэлсэн байна. Сүүлийн өдрүүдэд бороошсоны улмаас үерийн усны төвшин нэмэгдэх болзошгүй газруудад шугам сүлжээний ажлуудыг хийж дуусгажээ. Тухайлбал, БЗД-ийн 13, 14 Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинат ,СХД-ийн тавдугаар хорооны зам доогуурх үерийн хамгаалалтын сувгийг засч, цэвэрлэсэн гэнэ.

Нийслэлд нэн тэргүүнд үерийн хамгаалалтын гурван барилга байгууламж, хөрсний усны төвшинг доошлуулах нэг шугам сүлжээ, борооны ус зайлуулах зургаан шугамыг шинээр барих болон барилга угсралтын ажлыг эхэлжээ. Одоогоор энэ ажил 80 хувьтай байгаа талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж