Ингээд хурлын эхэнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга “Улс төрийн нам, эвслүүд СЕХ-нд хандан хамтарсан мэдэгдэл гаргажээ. Иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн тул бид хамтран энэхүү мэдэгдлийг гаргаж байна. Намууд автоматжуулсан машины дүнгийн талаарх эргэлзээг арилгахын тулд саналын хуудсыг улс орон даяар гараар баталгаажуулан тоолохыг шаардаж байна” гэв.
Дараагаар нь Иргэний хөдөлгөөний намын нарийн бичгийн дарга “Сонгуулийн бэлтгэл ажил бүрэн явагдаагүй байхад сонгуулийг зохион байгуулсан. Шударга бусаар явагдсан” хэмээн мэдэгдлээ. Мөн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн дэд дарга Ч.Улаан “Ард иргэдийн санал гажуудсан жишээ баримт бий. Иймд сонгуулийн үр дүнг баталгаажуулахын тулд дахин гараар тоолмоор байна” гэв. Харин “Гуравдагч хүчин" эвслийг төлөөлөн Б.Жаргалсайхан “Хэсгийн хороодод дахин тооллого хийлгэхгүй байна” гэсэн гомдолтой байгаагаа хэлэв.