Хятад эмэгтэй сансрын нисэгчтэй орон боллоо

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Хятад эмэгтэй сансрын нисэгчтэй орон боллоо

Хятадын «Шэньжоу-9» жолоодлогот сансрын хөлгийн буулгах аппарат өнөөдөр өглөө10.05 цагт БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт эсэн  мэнд газарджээ. Нийт 13 хоногийн нислэгийн үеэр урьд нь сансарт хөөргөөд байсан «Тянгун-1» сансрын модультой «Шэньжоу-9» сансрын хөлгийг амжилттай залгаж төлөвлөсөн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна.

Хөлгийн бүхээгт Хятадын анхны эмэгтэй сансрын нисэгч Лю Ян бусад  хоёр сансрын нисэгч ажилласан юм. Сансрын нисэгч Жин Хайдэн  хөлөг газардсаны дараахан "Бид амжилттай буцаж ирлээ. Биеийн байдал сайн байна" хэмээн илтгэжээ. Эмч нар хөлгийн бүхээгт орж сансрын нисэгчдийн эрүүл мэндийг үзсэний дараа гадагш гаргажээ.

Ийнхүү БНХАУ сансарт эмэгтэй нисэгч илгээсэн орны тоонд ороод байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж