169,8 сая төгрөгийн хувьцаа арилжлаа

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

169,8 сая төгрөгийн хувьцаа арилжлаа

Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /2012.VI.29/-ийн арилжаагаар нийт 169,8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 723,866 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. Өнөөдөр 140 хэлцэл хийсэн бөгөөд зах зээлийн үнэлгээ 1 их наяд, 895 тэрбум төгрөг байлаа. Нийт 29 үнэт цаас арилжсан ба наймын ханш өссөн, 12 ханш буурсан, есөн үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 19531.99 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 201.08 нэгжээр нэмэгджээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж