Өдөрт 10 цагаас илүү ажиллах нь зүрхэнд муу

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Өдөрт 10 цагаас илүү ажиллах нь зүрхэнд муу

Өдөрт 10 буюу түүнээс илүү цаг ажиллах нь зүрхэнд сөрөг нөлөө учруулж магадгүй гэж Британийн 10,000 гаруй ажилтанд хийсэн судалгааны дүн харуулж байна. Өдөрт 10 буюу түүнээс олон цаг ажилладаг хүмүүс зүрхний өвчин тусах, ангина болон зүрх судасны өвчин тусах магадлал илүү цагаар ажилладаг хүмүүсийнхээс 60 хувиар илүү байна гэж Их Британи, Финланд, Францын судлаачдын хамтран “European Heart Journal” сэтгүүлд бичсэн өгүүллэгт дурдсан байна.

Зүрх судасны өвчин тусах хамгийн эрсдэлтэй хүмүүсийг судлахад тэд өдөрт 11-12 цаг ажиллаж байсан гэж “University of Glasgow” их сургуулийн профессор Gordon Mclnness ярьж байна. Их Британийн иргэний үйлчилгээний албаны ажилтнуудын /төрийн албаныхан/ 10 орчим хувь нь 10-11 цаг ажиллаж байна. Тэдгээр ажилтнуудад түрэмгий зан, стресст орсон шинж тэмдэг илэрч байсан бөгөөд магадгүй нойр муутай байж болзошгүй байв.

Аж үйлдвэржсэн дэлхийн орнуудад хийсэн харьцуулсан судалгаанаас үзэхэд Өмнөд Солонгосын ажилчид дэлхийд хамгийн олон цаг ажилладаг байна. Дундаж Өмнөд Солонгосын ажилчин жилд 2390 цаг ажилладаг бол дундаж АНУ-ын ажилтан 1777 цаг, Их Британийн ажилчин 1652 цаг, Дани ажилчин 1423 цаг ажилладаг бол хамгийн бага ачаалалтай нь Нидерланд бөгөөд тэнд дундаж ажилтан жилд 1309 цаг ажиллаж байна.

Илүү цаг ажиллахын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг илүү тодорхой судлахын тулд нэмэлт судалгаа хэрэгтэй гэж судлаачид үзэж байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж