Амин дэмээр баялаг арван хүнс

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Амин дэмээр баялаг арван хүнс

 Гурвалжин будаа
Гурвалжин будаа нь шулуун гэдэсний өвчлөлт, зүрх судасны өвчин, цөс чулуужих, чихрийн шижин тусах, таргалалт, зэргээс урьдчилан сэргийлэхээс гадна цусан дахь холестрины хэмжээг бууруулж, нас ахихад идэвх нь буурдаг ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайн үр нөлөөтэй.
Өндөг
Өндөгийг уургаар маш баялаг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Харин хүний биед ямар их ач тустай гэдгийг тэр болгон мэддэггүй. Өндөг нь цусны бүлэгнэлийг арилгах, нүдэнд цагаа унахаас хамгаалах ба зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлдэг. Эмэгтэй хүн долоо хоногт зургаан ширхэг өндөг хэрэглэвэл хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 45% бууруулдгийг судалгаагаар нотолжээ. Мөн өдөрт 1-2 өндөг идвэл холестрины хэмжээ нэмэгдэхээс сэргийлдэг.
Загасны мах
Энэ нь янз бүрийн хавдар үүсэхээс сэргийлж, мөн л холестрины хэмжээг бууруулах сайн нөлөөтэй. Ой санамж алдах өвчин, мэдрэлийн ядаргаа, алцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлэх нөлөөтэй зэрэг нь никотины хүчлийг агуулдагтай шууд холбоотой юм.
Сүү
Нас ахих тусам хүний бие кальцийг шаарддаг. Сүүнд кальци ихээр агуулагддаг бөгөөд энэ нь ясны сийрэгжилтээс сэргийлдэг. Өдөрт хоёр аяга сүү юм уу йогурт, тараг хэрэглэж байх хэрэгтэй.
Шувууны мах
Нугас, тахиа, цацагт хяруул зэрэг шувууны мах бол эрүүл мэндэд дээд зэргийн сайн нөлөөтэй. Ялангуяа өөх тос багатай цээжний хэсгийн махыг нь түлхүү хэрэглэж, аль болох чанаж хүнсэндээ хэрэглэх нь зохистой. Уургаар маш баялаг тул ой тогтоолт, мэдрэлийн ядаргаа гэх мэт тархины өвчнүүдийг анагаахад ч хэрэглэдэг. Мөн ясны жинг бууруулж, эрч хүчтэй болгох сайн талтай.
Нэрс
Нэрс нь нүдэнд цагаа унахаас маш сайн сэргийлдэг. Мөн гемморрой судас бүдүүрэх, ходоодны шархлаа, зүрх судасны өвчлөлт, зэргээс сэргийлнэ. Бас ходоодны үрэвсэл, хямралыг эдгээх увидастай.
Хүнсний ногоон ургамал
Нас ахих тусам хүний амтлах мэдрэмж буурдаг ба үүний улмаас давсыг ихээр хэрэглэдэг болдог. Давс нь даралт нэмэгдүүлдэг муу нөлөөтэй тул аль болохоор хүнсний ногоон ургамалийн төрлөөр хооллох нь зохистой.
Сармис
Сармис нь ханиад томууны өвчин, чихрийн шижин, хавдар, зүрх судасны өвчлөлт зэрэг маш олон өвчнийг анагаах увидастай.
Гадил жимс
Ганцхан ширхэг гадил жимс л гэхэд 467 мг кали агуулсан байдаг бөгөөд зүрх, булчингийн эдэд сайн. Мөн артерийн судасны даралт бууруулж, хүчлийг саармагжуулдаг тул түлэгдэлтийн үед ч хэрэглэдэг
Бууцай
Бууцай нь А,С,К витамин болон төмрийн эх үүсвэр юм. Шулуун гэдэсний хавдар, Артрит өвчинд сайнаас гадна нүдний харааг сайжруулдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж