Ч.Ганхуяг, Ц.Цогзолмаа нар хэвлэлийн бага хурал хийв

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Ч.Ганхуяг, Ц.Цогзолмаа нар хэвлэлийн бага хурал хийв

МАН-аас Сүхбаатар дүүрэг, УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрогт нэр дэвшсэн Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогцолмаа нар хэвлэлийнхэн мэдээлэл хийлээ.  Тэд санал тоолох ажиллагаанд будилаан орсон тул ийнхүү мэдээлэл хийхээр болсноо мэдэгдсэн бөгөөд нэр дэвшигч Ч.Ганхуяг “Сонгууль гэдэг жинхэнэ утгаараа луйвар болжээ. Манай тойрог дээр санал авах байрны бичлэг гурван цаг тасарсан. Саналын хуудас хүчингүй байвал нөгөө машин уншихгүй байна гэсэн яриа бол үнэндээ худлаа болж байна. Яагаад гэвэл иргэдийн буруу тэмдэглэсэн саналын хуудсыг машин уншсан байгаа юм. Одоо гараар тоолоод үнэхээр ялагдсан маань батлагдвал бид шударгаар амжилт хүсээд ялагдлаа хүлээнэ” гэв.

Харин  Ц.Цогзолмаа “Эцсийн дүн гараагүй байхад өөрсдийгөө ялсан мэтээр зарлаад байгаа улс төрийн өрсөлдөгч хүчнийхэндээ хандаж хэлэхэд, сонгууль эхлэхээс өмнө нэр дэвшигчдийн рейтинг ямар байсан дүн тийм гарах ёстой. Энэ удаагийн сонгуулийн саналын дүн шударга бус гарлаа” гэсэн юм. Мөн энэ үеэр нэгэн мэдээлэл хэлсэн нь МАН-аас нийслэлд нэр дэвшсэн ихэнх тойргууд дээр ийм асуудлууд илэрсэн учраас зургаан дүүргийн нэр дэвшигчид СЕХ, тагнуул, хяналтын газруудад гомдол гаргахаар болсон хэмээн мэдэгдлээ.

Б.МАНД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж