Аймаг, сумдын шүүхэд халаа, сэлгээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Аймаг, сумдын шүүхэд халаа, сэлгээ хийлээ

Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, Банзрагчийн Дашдондовыг
Увс аймгийн шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн, Зундуйн Энхтуяаг Дархан-Уул
аймгийн Захиргааны хэргийн шүүгчийн, Мягмарсүрэнгийн Мандахбаярыг
Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчийн, Чойндонгийн
Даваасүрэнг Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан
тушаалд тус тус томилж, Содовын Цэрэндуламыг Булган аймаг дахь сум
дундын шүүхийн ерөнхий шүүгчээр, Лхагвын Энхтайвныг  Сэлэнгэ аймаг дахь
сум дундын нэгдүгээр шүүхийн ерөнхий шүүгчээр улируулан ажиллуулахаар
болов. Мөн Архангай аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч Аюушийн
Отгончимэгийг эрүүгийн хариуцлагад татах зөвшөөрөл олгож, Эрүүгийн
байцаан шийтгэх хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас зохих
шийдвэр гаргах хүртэл шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ.

Шинэ
томилгоотой холбогдуулан Б.Дашдондов, З.Энхтуяа нарыг хуучин албан
тушаалаас нь, тэтгэвэрт гарч буй тул Увс аймаг дахь сум дундын шүүхийн
шүүгч, ерөнхий шүүгч Б.Лхамхүүг тус тус чөлөөлжээ.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж