Явган аяллын мастер эмэгтэйчүүд ирэх долдугаар сарын нэгнээс есдүгээр сарын нэгнийг хүртэл 10 мянган км замыг туулахаар бэлтгэлээ базааж байгаа талаар mminfo.mn сайтад мэдээлжээ. Багийн ахлагчаар ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн эмч Ч.Ундрал, Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн биеийн тамирын аргазүйч Ч.Оюун-Эрдэнэ болон “Талх чихэр” хувьцаат компанийн чихрийн цехийн мастер Ж.Энхтайван, Багануур дүүргийн иргэдийн танхимын ахлах мэргэжилтэн Г.Нансалмаа нарын тамирчид байгаа юм байна. Тэдний аялал ирэх сарын нэгэнд Сүхбаатарын талбайгаас эхлэх аж. Зуны XXX олимп, Монгол Улсад спорт аялал үүсч хөгжсөний 51 жил, Монголын адал явдалт спорт аяллын холбооны 20 жилийн ойг угтан дөрвөн эмэгтэй тамирчин нар зөв тойрон аялал хийх гэж байгаа юм байна.
Э.Сар