Сонгуулийн өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглосон. Бидэнд ирсэн мэдээллээр нийслэл хотод өнгөрсөн шөнө эрүүлжүүлэгдсэн хүний тоо энгийн өдрүүдийнхтэй бараг ойролцоо байжээ. Энэ талаар ЦЕГ-ын Олон нийттэй харилцах тасгийн дарга, хурандаа Т.Сайнжаргалаас тодруулахад, “Сонгуулийн санал хураах өдөр буюу өчигдөр архи, согтууруулах ундааны зүйл худалдаалж байна гэсэн 100 дуудлага ирсэн. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт 36, Сүхбаатар дүүрэгт 16, Чингэлтэйд 12, Баянгол дүүрэгт 12, Хан-Уул дүүрэгт 4, Баянзүрх дүүрэгт 22 дуудлага тус тус ирсэн. Эдгээр дуудлагыг цагдаагийн байгууллага шалгаж эхлээд байна. Нийслэлд өчигдөр 118 хүн эрүүлжүүлэгдсэн. Мөн өнөөдөр архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглосон байгаа. Тиймээс нийт иргэдийг энэхүү журмыг дагаж мөрдөхийг сануулж байна. Харин хөдөө, орон нутагт 10 хүн эрүүлжүүлэгдсэн. Үүнээс дөрөв хүн нь Өмнөговь аймагт эрүүлжүүлэгдсэн байна” гэх хэриулт өглөө.
Д.ЖАРГАЛ