Газрын тосны үнэ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Газрын тосны үнэ нэмэгджээ

Европын холбоо өрийн хямралд гүн нэрвэгдсэн Испанийн банкинд санхүүгийн зээл олгохыг зөвшөөрсний дараа Азид нэг баррель тосны үнэ өнөөдөр найман сарын хугацаанд анх удаа 79 ам.долларт хүрч нэмэгджээ. Мөн Нью-Йоркийн түүхий эдийн зах дээр нэг баррель нь 79.29 ам.доллар болж, 1.60 ам.доллараар нэмэгдсэн бол Лондонгийн “ICE Future” бирж  дээр “Brent” маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 92.66 ам.долларт хүрч, 1.30 ам.доллараар нэмэгджээ. Европын холбооны чуулга уулзалтаар нэгдсэн банкны хяналтын зөвлөл байгуулж, Засгийн газрын өрийг бууруулахаар Испанийн банкинд санхүүгийн зээл олгох сан байгуулахаар болсон юм. Энэхүү чуулга уулзалтаас өмнө шинжээчид улс төрийн бодлогын талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй. Тиймээс хөрөнгө оруулагчид эдийн засгийн хямрал болон өрийн асуудлыг шийдвэрлэх хариу арга хэмжээ авсан байна. Мөн өнгөрсөн мягмар гаригт Азийн хөрөнгийн бирж дээр еврогийн ам.доллартай харьцах ханш 1.2429 ам.доллараас 1.2583 ам.долларт хүрч өсчээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж