Төв цэнгэлдэх хүрээлэнд монгол ёсолгооны наадамд зориулсан шинэхэн сурталчилгааны зураг авалт өнөөдөр хийгдэж байна. Энэхүү зураг авалтанд Драмын театрын жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ, мөн чуулгын бүжигчид, рок попын хамтлаг дуучид, бөх болон сурын тамирчид оролцож байна. Урлаг, спортынхон бүгдээр дуу нэгтэйгээр дэмжин оролцож байгаа нь монгол ёсолгоо хэр их газар авч, хүлээн зөвшөөрөгдсөнийг харуулж байна.
Монгол ёсолгоог хийж эхэлснээс хойш залуусын дунд бизнесийн байгууллагууд, төрийн тэргүүн хийгээд намуудын сурталчилгаанд ч нөлөөлөөд байгаа билээ. Худалдаа хөгжлийн банк, АН-ын сонгуулийн сурталчилгааны дуу болох “Халуун элгэн нутаг” дууны клип зэрэг монгол ёсолгоо орсон байгаа. Залуусын дунд нэг нэгэнтэйгээ мэндлэхдээ “монгол ёсолгоо \_0_/” гэсэн тэмдэглэгээ моодонд ороод байна.
Энэ жилийн наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгчөө наадмын нээлтийн үг хэлсний дараа монгол түмнээрээ туурга тусгаар улс шиг, монгол үндэстэн шиг монголоороо ёслох нь ээ.