Худал мэдүүлсэн талаараа тайлбар хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Худал мэдүүлсэн талаараа тайлбар хийлээ

Нээлттэй сонсгол хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэддүүлсэн шалтгаанаар Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалангаас тайлбар гаргууллаа.
Ж.Амгалан нь санамсаргүй, хайхрамжгүй байдлаасаа болж алдаа гаргасан буруугаа хүлээсэн бөгөөд хөрөнгө орлогын мэдүүлгийг бөглөх хуудасны барилга байгууламж, Хөрөнгө оруулалт хувьцаа, Хадгаламж гэх хэсгүүдийн мэдээллийг буруу оруулсан шалтгаанаар дуудагджээ.
Засаг дарга Л.Амгаланд хариуцлага тооцоогүй гэх үндэслэлээр нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэмбэрэлдаш нар дуудагджээ.
Ж.Амгалангын хэрэгтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газраас Авлигын тухай хуулийн 13,5-д заасныг үндэслэн ажлаас нь халах тухай санал оруулсан боловч Засаг дарга нь улс төрийн албан тушаалтан тул шууд халах боломжгүй гэж үзээд уг асуудлыг иргэдийн хурлаар оруулжээ. Харин иргэдийн тэргүүлэгчид ажлаас халах асуудлыг хуралдаанд оруулах шаардлагагүй гэж үзсэн шийдвэр гаргаж ажлаас халах боломжийг хаасан байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин үүнийг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлээд яагаад Авлигатай тэмцэх газрын эрх мэдлийг, ЗЗНДНУТ хуулийн эрхлэх эрхийг иргэдийн төлөөлөгчдийн хурал хэрэгжүүлээд байгааг тодруулахыг хүслээ.
Мөн хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн шалтгаанаар Ашигт малтмалын газрын ГСХ-ийн РТСТ-ийн дарга М.Энхжаргал, Улаанбаатарын Гаалийн газрын дарга С.Цэцгээ, Ашигт малтмалын газрын дэд дарга Б.Эрдэнэбилэг нарыг дуудсан байгаа бөгөөд эдгээр албан тушаалтнуудад яагаад хариуцлага тооцсонгүй вэ гэсэн үндэслэлээр холбогдох албан тушаалтанд нь хамааруулж Татварын ерөнхий газрын дарга Ц.Оюунбаатар, Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав, Ерөнхий сайд асан С.Баярыг орлож, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нар ирээд байна.
Сонсголд ирж тайлбар өгөх ёстой байан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин хагалгаанд орж байгаа эрүүл мэндийн шалтгаанаар сонсголд ирээгүй байна.
Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж