БНХАУ Камерун улсад 368 сая евро зээлнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

БНХАУ Камерун улсад 368 сая евро зээлнэ

Өнгөрсөн мягмар гаригт БНХАУ Африкийн Камерун улстай томоохон дэд бүтцийн хэлэлцээр хийсэн байна.  1960 онд тусгаар тогтнолоо зарласан тус улсад анхны авто зам барихад нь зориулж Бээжин 368 сая евро зээлэхээр болжээ. Хятадын “Exim” банкнаас энэхүү мөнгийг   Камеруны далайн эрэгт орших  эдийн засгийн төв Дуала хот болон  нийслэл Яундегийн  хооронд тавих авто замын ажилд зориулан зээлж байгаа юм байна. Энэ хоёр хотын хоорондох зам нь тухайн улсын хамгийн аюултай зам ажээ. Харин зам барихад шаардагдах хөрөнгийн үлдсэн 15 хувийг  Камеруны Засгийн газар хэрхэн  санхүүжүүлэхээр төлөвлөсөн нь тодорхойгүй байгаа ажээ.  Хятадын “Exim” банк энэхүү төслийн гол хөрөнгө оруулагч нь болсон байна. 

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж