Алан хядагчид Лондонд халдлага хийх гэж байжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Алан хядагчид Лондонд халдлага хийх гэж байжээ

Лондон хотод алан хядах ажиллагаа явуулах гэж байсан лалын шашинт хоёр этгээдийг баривчилсан талаар хотын цагдаа нар “Associated Press” агентлагт  мэдээлсэн байна. Тус хотын алан хядах ажиллагаатай тэмцэх газраас мэдээлснээр  тэдгээр сэжигтнүүд ирэх долддугаар сарын 27-нд Лондоны олимпын нээлтийн үеэр халдалга хийхээр  төлөвлөж байжээ.  Сэжигтнүүд 18-32 насны иргэд байсан гэнэ. Хэргийг нарийвчлан шалгаж байгаа учраас албаныхан тэдний нэрийг нууцалж байгаа юм байна.  Гэвч цагдаа нар дээрх хэрэгтэй холбоотойгоор  Лондон-2012 олимпын үеэр  сонор сэрэмжтэй ажиллахаа мэдэгджээ.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж