Онц, ноцтой гэмт хэрэг гараагүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Онц, ноцтой гэмт хэрэг гараагүй гэв

УИХ болон НИТХ-ын сонгуулийн санал авах өдөр буюу өчигдөр улсын хэмжээнд онц, хүнд гэмт хэрэг гараагүй байна. Архангай болон Төв аймагт авто ослоор хүний амь эрсэдсэн хэрэг гарчээ. Харин нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн шинжтэй 40 үйлдэл гарсан байна. Үүнээс хулгайн хэрэг 11 гарсан бөгөөд иргэд зуслан, амралтад явах, олон цагаар гэрээ эзэнгүй орхисноос шалтгаалж сүүлийн өдрүүдэд хулгайн хэрэг ихэсч байгаа тухай цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн зам, тээврийн найман гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж