Японд хувийн зардлаар суралцах хүсэлтэй Монгол хүмүүст зориулсан шалгалтын бүртгэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Японд хувийн зардлаар суралцах хүсэлтэй Монгол хүмүүст зориулсан шалгалтын бүртгэл эхэллээ

Японд хувийн зардлаар суралцах хүсэлтэй
 Монгол хүмүүст зориулсан шалгалтын бүртгэл эхэллээ
Зохион байгуулагч: Японы  оюутныг дэмжих байгууллага (JASSO)
Монголын  Япон хэлний багш нарын Холбоо
Шалгалт нь  (EJU) хувийн зардалаар Японд суралцах хүмүүсийн япон хэл болон ерөнхий эрдмийн мэдлэгийг шалгах зорилготой юм.Японы зарим их дээд сургууль энэ шалгалтын дүнгээр өөрийн сургуульд элсэх зөвшөөрөл олгодог.
Энэ шалгалт нь улсын зардлаар суралцах шалгалт биш болохыг анхаарна уу.

 Шалгалт 2012 оны 11-р сарын 11-ний өдөр болно.

 Шалгалт авах байр : Монгол –Япон төв
Шалгалтын хураамж: 10 000 төгрөг
Цээж зураг:  3 хувь  3х4 хэмжээтэй (нэг ижил зураг байна)
 Бүртгэл өргөдөл хүлээн авах хугацаа: 

2012 оны 7-р сарын 2-ны өдрөөс 7-р сарын 27-ны өдрийг дуустал.  
Наадмын өдрүүдэд буюу 7-р сарын 11-нээс 13-ний өдрийг дуустал амарна.
Ажлын өдрүүдэд 11:30 〜17:00 цаг хүртэл 
Өргөдөл хүлээн авах байр : Монгол –Япон төв 
Өргөдлийн маягт болон шалгалтын танилцуулгыг дээрх хугацаанд үнэгүй тараана.
 
Сонирхсон мэдээллээ Монголын Япон хэлний багш нарын Холбооны 99886106 дугаарын утсаар 2012 оны 6-р сарын 25-ний  өдрөөс 7-р сарын 27 өдөр  ажлын өдрүүдэд 14:00 цагаас 17:00 цагийн хооронд асууж лавлана уу.
Шалгалтын тухай мэдээллийг JASSO–гийн http://www.jasso.go.jp  хаягаар
гэсэн вэб хуудаснаас үзэж болно.
Залруулга: 6 сарын 25нд Сонинд гарсан зар шалгалт авах өдрийг 11 сарын 8нд гэж өдрийг буруу мэдээлсэн тул хүлцэл өчие.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж