
“Саусгоби Ресурс”-ын 57,6 хувийг эзэмшигч “Айвенхоу Майнз” компани хувьцааны багцаа Хятадын төрийн өмчит “Чалко”-д зарах хэлцэл хийж байгаагаа дөрөвдүгээр сард зарласан. Үүнтэй холбогдуулан АМГ-аас Монголд үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби Сэндс” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь түр түдгэлзүүлээд байсан юм. Үүний дагуу компани олборлолтоо зогсоогоод байна. Өнгөрсөн жилийн гуравдугаар сард 126 хонконг доллараар худалдаалагдаж байсан хувьцааны ханш ийнхүү тогтмол буурсаар байгаа юм.
С.Болд