Хятадын нүүрсний хэрэглээ 50 сая тонноор нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Хятадын нүүрсний хэрэглээ 50 сая тонноор нэмэгдэнэ

Японы гурав дахь том түнш, нүүрс экспортлогч компани “Sojitz” Өвөрмонголын нүүрсний экспортыг гурван жилийн дотор гурав дахин өсгөнө гэж мэдэгджээ. Өвөрмонголын “Zhongmeng Coal” уурхайн хувьцааны 10 хувийг эзэмшдэг тус компанийн ерөнхий менежер Масааки Бито Өвөрмонголоос Хятад руу экспортлох нүүрсний хэмжээг гурав дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа талаар “Ройтерс” агентлагт мэдээлсэн байна. Хятадын компаниуд нь дэлхийн хамгийн том нүүрс худалдан авагчид боловч сүүлийн хэдэн сард Азид нийлүүлэлт эрс нэмэгдсэнээс эрэлт буурсан юм. Японы нүүрс экспортлогч “Sojitz” Өвөрмонголоос Хятад руу экспортлох нүүрсний хэмжээг жилд 3-5 сая тонн хүртэл нэмэгдүүлэх аж. Тус компани хилээр нүүрс экспортлох лицензийн хүрээнд Хятад, Монголын хил дээрх Zhongmeng уурхайгаас жилд нэг сая тонн нүүрс олборлож, боловсруулан Хятад руу тээвэрлэдэг. “Sojitz” мөн Япон, БНСУ-ын хамтарсан консорциумаар дамжуулан Өмнөговь аймгийн Тавантолгойн асар их нөөцтэй ордоос хувь хүртэхийг хүсч байгаа билээ. “Sojitz” ирэх гурван жилд Хятадын нүүрсний  хэрэгцээ 30-50 сая тонноор нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа юм.

Монгол Улс өнгөрсөн жил Хятад руу 20 сая тонн нүүрс экспортолсон юм.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж