Оюутнуудад төрийн сангийн санхүүжилт олгохгүй

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Оюутнуудад төрийн сангийн санхүүжилт олгохгүй

Ирэх намар их, дээд сургуульд шинээр элсэх оюутнууд төрийн албан хаагч эцэг, эхийнхээ нэрээр төрийн сангийн санхүүжилтэд хамрагдаж, сургалтын төлбөрөө төрөөс даалгадаг байдал байхгүй болсон тухай Сургалтын төрийн сангаас мэдээлж байна. Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтад өөрчлөлт оруулж, хүчингүй болгосон тул төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийн төрөөс санхүүжүүлдэг байсныг болиулжээ. Шинэчилсэн хуулийн хэрэгжилтийг 2012 оны нэгдүгээр сарын 1 гэж заасан тул энэ жил шинээр элсч буй оюутнуудад хамаатай юм. Харин хуульд өөрчлөлт оруулахаас өмнө суралцаж байсан буюу хоёрдугаар дамжаанаас дээш ангийн оюутнууд төгстлөө төрийн сангийн санхүүжилтэд хамрагдах боломжтой аж. Харин их, дээд сургуулийн оюутнуудад олгох үндэсний болон урамшууллын тэтгэлгийг бүх дамжааны оюутнууд тодорхой шалгуур хангасны дүнд хүртэх боломжтой юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж