
хөгжмийн ертөнцийн сенсаац Lady Gaga, өөр нэгэн шаргал үст дуучин Cyndi
Lauper хоёроор овоглосон Viva Glam нэртэй нэгэн уруулын будаг худалдаанд
гарсан. MAC брэндийн гаргасан уг уруулын будаг худалдаанд гарсныхаа
дараа ердөө хоёрхон хоногийн дотор зарагдаж дууссан гэнэ. 14 долларын
үнэтэй уруулын будагны борлуулалтаас олсон бүх ашгийг тус компани ДОХ
өвчний эсрэг сандаа хандивлажээ.
MAC брэнд 1994 оноос хойш өдгөөг хүртэл Viva Glam кампанит
ажлынхаа хүрээнд Fergie, Christina Aguilera, Eve, Mary J. Blige, Lil"
Kim зэрэг олон ододтой хамтран ажиллаж, ДОХ-той тэмцэх санд хандив
өгсөөр ирсэн байна.
Ж.Нил