Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Амеркийн дэлхийд алдартай “Nike” компаниас мэдэгдэж байгаагаар тус компанийн  ашиг 549 сая  ам доллар буюу 354 сая евро хүрсэн байна. Үүнтэй уялдуулан тус  компани үйлдвэрийн ажиллах хүч,  түүхий эдээ нэмэгдүүлсэн гэнэ. Компанийн  ашиг  өссөн явдал нь Евро 2012 болоод Лондоны  Олимптой холбоотой юм байна. Дэлхийн спорт хувцас үйлдвэрлэгч хамгийн том компани  татаварын хэмжээ болоод бүтцийн шинэчлэлдээ нилээд анхаарал хандуулж байгаа гэнэ. Гэвч компанийн ашгийн өсөлт удаан хугацаагаар үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм байна. Nike”-ийн бараа бүтээгдэхүүний худалдаа өссөний дараа тус компаний хувьцаа 10 хувиар  өссөн байна. Компаниас  мэдээлснээр орлого нь 12 % буюу 647 тэрбум ам долларт хүрчээ.

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж