Японы үйлдвэрлэл буурчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Японы үйлдвэрлэл буурчээ

Японы бүтээгдэхүүн үйлдвэрлэл өнгөрсөн тавдугаар сард өмнөх сарынхаас 3.1 хувиар буурсан байна. Энэ нь Японы аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл буурсан хоёр дахь сар юм байна. Японы аж үйлдвэрлэлийн  авто машин, химийн бүтээгдэхүүн, ерөнхий тоног төхөөрөмжийн бүтээгдэхүүн  үйлдвэрлэлүүд буурсан байна. Дэлхийн гурав дахь том эдийн засагтай орон  Японы эдийн засаг  өнгөрсөн жил болсон цунамийн гамшгаас хойш бага багаар сэргэж байгаа билээ. Харин ажилгүйдлийн үзүүлэлт өнгөрсөн сард буурсан нааштай үзүүлэлт гарсан байна. Цаашдаа Японы эдийн засагт гамшгийн улмаас үүссэн бүрхэг байдал цаашдаа хэвээр  үргэлжлэх төлөвтэй байна. Японы эдийн засагт цунамийн гамшиг тохиолдсон жилийн эхний хагаст гамшгийн хохирлыг арилгах бүтээн байгуулалт эрчимтэй явагдсан.

Б.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж