Ромбо, дипломыг орон нутагт нь гардуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Ромбо, дипломыг орон нутагт нь гардуулжээ

Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёлын газраас МУБИС-ийн Дүрслэх урлаг, дизайны сургуультай хамтран технологийн багшийг мэргэшүүлэх нэг жилийн дипломын сургалт зохион байгуулж, төгсөгчдөд ромбо, дипломыг нь гардуулжээ. Дипломын сургалтад тус аймгаас 16 багш хамрагдаж, төгссөн байна. Боловсрол, соёлын газрын дарга Д.Загдгочоо, ДУДС-ийн захирал, доктор профессор Л.Цэрэнсодном, доктор, профессор Ц.Цэвээн, доктор С.Энхбаяр нар ромбо, дипломыг гардуулж өгсөн юм. Эрдэмтэн багш нар “МУБИС нь анх удаа төгсөгчдөдөө хөдөө, орон нутагт дипломыг нь гардуулж байгаа онцлог үйл явдал боллоо” гээд, төгсөгчдөд баяр хүргэжээ.

Р.Бумдарь  /Сэлэнгэ/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж