Завхан аймагт хөдөө аж ахуйн улсын тооллого хугацаандаа, зохион байгуулалттай, чанартай болж өндөрлөжээ. Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгагдсан хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн хөгжлийн бодлогын хүрээнд тавигдсан стратегийн зорилт, Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг үнэлэх, дүгнэхэд шаарлагатай үзүүлэлтүүдийг хөдөө аж ахуйн тооллогоор цуглуулах боломж бүрдэж байгаа юм . Тус аймгийн хэмжээнд нийт 300 гаруй хүн тооллогоор ажиллаж, тоологод 2011 оны жилийн эцсийн малтай өрхийн 33 хувь нь түүврээр сонгогдож, 2011 онд газар тариалан эрхэлсэн бүх өрх, аж ахуйн нэгж байгууллага, ойн үйл ажиллагаа, ан агнуур, загасны үйл ажиллагаа эрхэлсэн аж ахуйн нэгж, байгууллага, засаг захиргааны анхан шатны нэгжийг асуулгаар авч нэгтгэн боловсруулалт хийж байна.
Б.Мягмар / Завхан /