Итгэмжлэх жуух бичиг барилаа

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Итгэмжлэх жуух бичиг барилаа

Бүгд Найрамдах Индонез Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Имрон Котан өнөөдөр 12.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзан итгэмжлэх жуух бичгээ барилаа. Анх 1956 оны 12 дугаар сарын 21-нд Монгол, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эхний үед хоёр тал элчин сайд нараа Бээжингээс хавсран томилж байжээ.
 
Мөн өнөөдөр Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мария Аданяаг 15.00 цагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд хүлээн авч уулзах бөгөөд Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барих юм.
Харин маргааш Бүгд Найрамдах Аргентин Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сесар Фернандо Маёорал 10.00 цагт, Бүгд Найрамдах Перу Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Харолд Форсид 12.00 цагт, Бүгд Найрамдах Филлипин Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Франциско Ло Бенедикто 15.00 цагт тус, тус хүлээн авч уулзах ба итгэмжлэх жуух бичиг өргөн барих ёслолын ажиллагаа болох юм.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж