Хөгжмийн аясаар бүжиглэдэг робот

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Хөгжмийн аясаар бүжиглэдэг робот

Та дуу хөгжмөө сонсонгоо бяцхан роботын бүжиглэж буйг харахыг хүсч байна уу. Нэгхэн тохой өндөртэй “Шими” нэртэй энэхүү робот нь хөгжмийн хэмнэлээр хөдөлж чаддаг ажээ.

Та Шимиг гар утасны суурь хэлбэрээр мөн ашиглах боломжтой. Гар утсаа Шимид холбон байрлуулаад дуу тоглуулж эхлэхэд шими дууны хэмнэлээр хөл болон толгой, хүзүүний хэсгээрээ хөдлөн бүжиглэх аж.

Мөн бас нэгэн гайхалтай зүйл нь гэвэл та өөрийн гар утсан дээрх ямар нэгэн хөгжмийг тоглуулахын тулд тэрхүү хөгжмийн хэмнэлээр алга ташихад Шими тэрхүү дууг автоматаар хайж олж тоглуулах чадвртай аж.

Мөн энэхүү бүжиглэдэг робот нь 2013 онд зарагдаж эхлэх төлөвтэй байгаа ажээ.

Танилцуулга видеог ЭНД дарж үзнэ үү.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж