Монгол Ардын намын Хэвлэлийн албаны дарга Д.Амарбаясгалан дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хэсгийн болон тойргийн хороодод хяналтын тооллого явагдаж байна. Өчигдрөөс хойш хэсгийн хороодод санал тоолох машинд нэлээд зөрчил гарч байна. Энэ зөрчлүүдийг нягталж, СЕХ-ноос урьдчилсан дүн гарсны дараа манай намаас мэдээлэл хийх болно” гэв. Түүнчлэн тус намын байранд өглөөнөөс эхлэн 20-30 насны залуус хэсэг хэсгээрээ цувран орж, цуглаж буй талаарх мэдээллийн тухайд “МАН-ын 220 мянган гишүүний 60 орчим хувь нь 35 хүртэлх насны залуус байдаг. Эдгээр залуусын төлөөлөл нөхцөл байдал ямар байгааг лавлаж, тодруулж байна. Манай намын зүгээс ямар нэгэн жагсаал цуглаан хийхээр төлөвлөөгүй” хэмээв.
Д.ЖАРГАЛ