Google Chromebook худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Google Chromebook худалдаанд гарлаа

Google компани өөрсдийн нэрийн зөөврийн компьютер буюу Chromebook-ийг гаргаад удаагүй байгаа билээ.

Харин саяхан Google компани шинэ загварын Chromebook-ийг бүтээж худалдаанд гаргаж эхлэснээ мэдэгдлээ. Chromebook нь Америкийн нэгдсэн улсад Best Buy-ийн дэлгүүрүүдээр, харин Их Британид Dixon’s дэлгүүрүүдэд зарагдаж байна.

Одоогийн байдлаар Best Buy дэлгүүрт Chromebook 100 орчим ширхэг байгаа гэнэ.

Google-ийн ажилчид энэхүү шинэ Chromebook нь Google-ийн 2011 онд гаргаж байсан Chromebook-ээс гурав дахин хурдан болсон хэмээн мэдэгдэж байна.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж