Бодиарт өнөө цагийн дүрслэх урлагийн бараг хамгийн түгээмэл төрөл зүйл болжээ. Гэхдээ ихэнхи зураачид хүн дээр зурдаг бол япон бүсгүй Chooo-san өөрийн биеийг “цоохорлоно”. Тэгээд бүр яах аргагүй л фотошопджээ гэмээр л зурахыг нь яана!!!…
Chooo-san-ы уран бүтээл бусад бодиартчдынхаас тод ялгарна. Дор хаяад түүний соёл, анатоми, логикийн хүлээсийг таягдан хөсөр хаяж байгаа зоримог шийдлээрээ.
Зөвхөн будгаар япон бүсгүй хамгийн тохиромжгүй газраа нүд ам, чих хамар зурж, гартаа цахилгаан ч юм уу, зай хураагуур суулгаж чадна.
Орчин үеийн “боловсролтой” үзэгч Chooo-san-ыг алдарт графикийн программ Photoshop-ыг өрнөнгүй ашиглажээ хэмээн мэдэмхийрч болзошгүй. Гэвч үнэндээ энэ нь зөвхөн акрил будаг шүү.
Chooo-san хар багаасаа л янз бүрийн бэлэн зурган дээр нүд ам нэмж зурах дуртай байснаа ярьжээ. Тэгээд л энэ дэггүй “сөнөөлт” уран сайхны нээлт болох хэмжээнд хүрсэн хэрэг.