100 гаруй хэсгийн хорооны дүн ирээгүй байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

100 гаруй хэсгийн хорооны дүн ирээгүй байна гэв

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн дүнг урьдчилсан байдлаар танилцуулахаа мэдэгдлээ. 2012 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа өчигдөр цагтаа дууссан бөгөөд  гадаад дахь монголчуудын саналыг тоолж дууссан, одоо сонгуулийн дүнг урьдчилсан байдлаар гаргахаар ажиллаж байна гэж СЕХ-ноос мэдээллээ.

Одоогоор 100 гаруй хэсгийн хороодоос саналын дүн ирээгүй бөгөөд эдгээр хэсэг нь сүлжээгүй, дүнг танилцуулах боломжгүй газарт байгаа юм байна. Тиймээс яаралтай арга хэмжээ авч ажиллаж байгаа гэв. Мөн УИХ, НИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг удахгүй мэдээлнэ гэлээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж