Ноолуурын үнэ өнгөрсөн сараас буурчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

Ноолуурын үнэ өнгөрсөн сараас буурчээ

Зургадугаар сарын байдлаар ноолуурын үнэ өмнөх сарынхтай харьцуулахад ихэнх аймагт бага зэрэг буурчээ. Энэ талаар Монголын Үндэсний статистикийн хорооны мэдээнд “Баян-Өлгий аймагт бор ноолуурын үнэ тавдугаар сард 35 мянган төгрөг байсан бол зургадугаар сард 43500 төгрөг болж өссөн  байгаа нь бусад аймгуудаас хамгийн өндөр үнэтэй нь болж байна. Харин Өвөрхангай аймагт тавдугаар сард цагаан ноолуур 47500 төгрөгийн үнэтэй байсан бол энэ сарын 20-ны байдлаар 40 мянган төгрөг болсон байна. Бор болон цагаан ноолуурын үнэ Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд зэрэг аймгуудад дунджаар 3000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин Архангай, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Сүхбаатар, Хөвсгөл, Говьсүмбэр, Орхон аймгуудад ноолуурын үнэ дунджаар 4000 төгрөгөөр буураад байна” хэмээн мэдээлжээ.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж