Дөлгөөн нуурын уулзвараас Ногоон нуурын гудамж буюу Их сургуулийн гудамжны уулзвар хүртэлх хэсгийн замыг өнөөдөр оройноос эхлэн долдугаар сарын 4-ний хооронд хааж, авто зам шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх төлөвлөгөө гарсан юм. Үүний дагуу өнөөдрөөс зам хаах эсэх талаар Нийслэлийн Авто замын газраас тодруулахад, “Магадгүй” гэх хариулт өглөө. Учир нь нийслэлийн авто замын хөдөлгөөнд хязгаарлалт хийж, зам хаахын тулд Замын цагдаагийн газраас зөвшөөрөл авах ёстой байдаг. Тиймээс ЗЦГ-аас зөвшөөрөл олговол Сүхбаатарын гудамж буюу Төв шуудангийн зүүн урд уулзвараас хойш Их тойруу, Ногоон нуурын гудамж хүртэлх авто замын хөдөлгөөнийг хааж, хоёр км авто замын шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх юм байна.
У.БОЛОР