“X Factor” шоуны шүүгч Саймон Коуэлл бол шоу бизнесын мастер нэгэн билээ. Тэрбээр Америкт болж буй “X Factor” шоуны оролцогчдыг хөгжөөх нэгэн онцгой арга олжээ. Энэ нь Рөүд-Айлендэд болж буй тэмцээний шалгаруулалтад скутер унаж ирсэн явдал юм. Алдарт шоуны 52 настай шүүгч маань энэхүү онцгой унаагаа итгэлтэй нь аргагүй инээмсэглэн унаж явжээ. Түүний хойно хүчтэй мотоцикль унасан дөрвөн хамгаалагч дагаж явсан байна. Мэдээжийн хэрэг энэ хөгжилтэй айлчлал олны анхаарлыг ихээр татсан гэнэ. Зочид буудлын өмнө машин нь түүнийг авахаар ирэх үед Саймон Коуэлл гэнэт бодлоо өөрчлөн скутерээр явахаар шийдсэн байна.
Б.Анхтуяа