МАН-ын байранд залуучууд цугларч байна

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

МАН-ын байранд залуучууд цугларч байна

Монгол Ардын намаас УИХ-ын сонгуулийн саналын дүнгийн талаар мэдээлэл хийх эсэх нь тодорхойгүй байна. Өнөөдөр өглөө Ардчилсан намаас мэдээлэл хийж, тус намын Сонгуулийн төв штабт ирүүлсэн урьдчилсан дүнг танилцуулсан. Харин Монгол Ардын намын зүгээс одоогоор ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.

Тус намын байранд өнгөрсөн шөнө 20-30 насны залуус олноор цуглаж буй тухай мэдээлэл байсан. Тэгвэл яг одоо ч МАН-ын байранд залуус хэсэг хэсгээрээ цувран ирсээр байна. Гэхдээ эдгээр залуус ямар шалтгаанаар ийн цуглаж буй шалтгаан тодорхойгүй байна.

“EAGLE NEWS TV”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж